Шоколаданд дурлагсад “The Chocpot” руу алхаад марш!

12375276_1017830418239831_7914754058513637951_o
Багаасаа л шоколад болон шоколадан бүтээгдэхүүнд нугасгүй байсан надад Сиднейд ирсэн эхний сараасаа шоколад кафед ажиллах завшаан олдсон юм. Зургаан сая гаруй хүнтэй, төрөл бүрийн үндэстэн цугласан энэ хотод ажил олох тэр дундаа өөртөө төгс тохирсон ажилд орох нь бас нэлээн овсгоо самбаа, сэргэлэн байдал шаарддаг гэж би ажиглаад байгаа юм. Гэхдээ би сэргэлэндээ биш сэтгэлтэй найзтай болохоор энд гүйж явна даа. Заа энэ завшааныг ашиглаад найз Солонгоодоо баярлалаа мөн хайртай шүү гэж хэлье… 
1. Австрали улсын Сидней хотод байрлах “The Chocpot” хэмээх кафе нь зөвхөн шоколадан дээр үндэслэн нийт 16 төрлийн нэрийн бүтээгдэхүүнтэй бөгөөд дессэрт бүхэн өөр өөрийн давтагдашгүй онцгой амттай. Өмнө нь миний хувьд шоколадыг дангаар нь л идэж заншсан учраас ирээс, крем, зөгийн бал, вафли, хөөсөн чихэр гэх мэт бусад олон зүйлстэй хольж болно гэж огтхон ч бодож байгаагүйгээ нуулгүй биччихье. Хамгийн чухал нь таны захиалсан дессерт тань дөнгөж зуухнаас гарсан хав халуун, шив шинээрээ ирэхээс гадна бүхий л бэлдцээ өөрсдийн гараараа бэлддэг нь онцгой.

2. Анх удаа манай кафегаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд надаас танай кафейн хамгийн амттай амттан аль нь вэ гэж асуудаг. Санал болгодог дессерт маань ямар ч тохиолдолд зөвхөн Chocpot л байдаг. Дотроо шингэн сүүн шоколадтай бялуун бүрмэлд халбагаа дүрэхэд л халуун шоколад булгилаад гараад ирдэг.(fondant cake) Хэд хоногийн өмнө швейцарийн нэгэн шоколад кафений эзэн зөвхөн уг бүтээгдэхүүнийг маань амтлах гэж тэр холоос ирсэн гэдгийг сонсоод өөрийн эрхгүй огшоод л ирсэн.Үнэрийг нь авах төдийд л ямар ч хүний аппетитийг хөдөлгөдөг учраас өдөрт хэд хэдэн хайрцгаар борлогддог маш эрэлттэй дессерт юм. Хэрвээ та манай кафегаар зочилж үзэхээр шийдсэн бол chocpot-г заавал туршиж үзээрэй! Мөн ваниллатай зайрмагтай хослуулж идвэл маш төгс зохицол болно шүү! 🙂

Our signature dessert- prepare for an eruption of molten chocolate from this ⇑ freshly baked mischievous little fondant ^^

3. Lord of the crepes/ Banoffe crepe
Crepe-г монгол хэлнээ шарвин гэж буулгаж болох хэдий ч бидний идэж заншсан шарвингаас арай өөр өвөрмөц шаржигнасан амттай учраас crepe гэдгээр нь биччихье. Дотроо самартай шоколад, гүзээлзгэнэ, ванилла кремний орцтой crepe-үүдийн эзэн хэмээх нэртэй дессерт нь бас л өвөрмөц амттай шүү. ♥

There`s only one crepe tp rule them all. :p Lord of the crepes features nuttychoc praline spread mixed with thin crispy wafers and home-made vanilla whipped cream, all topped with juicy strawberries and drizzled with melted Belgian chocolate.

4. Вафлийг арай өөр нүдээр…
Гүзээлзгэнэ, самар, зефирэрээстэй дараах гурван төрлийн вафли нь дээр дурдсан дессертнүүдээс чихэрлэг амт нь арай сул хэдий ч амт нь бас л тасархай. Хамгийн гоё нь та гэртээ ч гар доорх материалаараа эдгээр ваффлийг хийж болно. Ойрдоо би амттан идмээр санагдаад эхэлвэл гэртээ гүзээлзгэнэтэй ваффли хийгээд идчихдэг зуршилтай болоод байгаа.  Вафлийг эрээсээр бүрээд дээрээс нь зефиртэй холино гэхээр анх төсөөлөгдөхгүй онцгүй амттай л дессерт байх байхдаа гэж бодож байсан ч идэж үзэхэд бас л гоё байсан. Ер нь юмны зохилдлого гэдэг эгзгээ олвол юу ч юутай тохирч болдог юм байна гэж тэр үед бодож байсан шүү.
Home made crunchy waffles covered with juicy strawberries, peanut butter, marshmellows and melted belgian chocolate ❤

5. Chocolate dessert+teas, ice smashers, hot chocolates, coffees, milkshakes= all good combinations!
Энэ газар чинь уух юмгүй зөвхөн дессерт л байдаг юм байхдаа гэж уншиж байхдаа та арай бодсон юм биш биз? Chocpot caffe маань бүх төрлийн уух юмаараа бас алдартай. Миний хувьд нялуун, чихэрлэг шоколадтай дессерттэй хамт ногоон цай эсвэл хар цайны зохицол л хамгийн сайхан нь байдаг. (Mango sencha, french earl grey) Мөн icesmasher, milkshake, халуун шоколад, кофег нь дангаар нь уухад ч бас сайхан байдаг. Одоогийн байдлаар бусад газрын кофе халуун шоколадыг голдог муу зуршилтай болоод байгаа.


5. Аливаа эд зүйл, үйл явдал, намтар хийгээд өөрийн эргэцүүлэлээ бичих нь миний хувьд харьцангүй хялбар байдаг ч амт үнэр мэдэрхүйг дүрсэлж бичих нь чамгүй хэцүү байсан тул алдаа дутагдалыг минь ойлгоорой.

17273782_744286899068125_803280723_o
Б.Оюунболор
2017.03.15- Сидней хот, Австрали ❤

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s