Цаг хугацаа, гэрэл, Япон үзэсгэлэнгээс: Уран зургууд шөнө болохоор амь ордог.

Time flows in the same way for all human beings;
every human being flows through time in a different way…(Yasunari Kawabata)
Хүмүүний
амьдрал руу цаг хугацаа нэгэн л хэвээр урсдаг ч ,

Хүн бүр тэрхүү цаг хугацааг өөр өөрийн замаар туулдаг…(Ясунари Кавабата)

1281
Хар давалгаа (Black Waves),2016 -teamLab

1990 оноос хойших Японы уран зураг,компьютер график, уран баримлын шинэ төрөл зүйлийг илэрхийлсэн цаг хугацаа, гэрэл, япон нэртэй үзэгсгэлэн нь нийт 30 гаруй уран бүтээлчдийн бүтээлийг нэгтгэсэн өвөрмөц үзэсгэлэн байлаа. Хэдийгээр led гэрэл, photoshop, дуу хураагуур гэх мэт орчин үеийн урлагийн төрөл зүйлд хамрагдах хэрэгслэлийг ихэнх бүтээлүүдэд ашигласан ч бүтээлүүдэд  дорно дахины философи түүний өнгө аяс, ази л гэсэн мэдрэмж мэдрэгдэж байсан нь гайхалтай санагдсан. Уг үзэсгэлэнд өөр өөрийн давтагдашгүй өвөрмөц онцлогтой бүтээлүүд байсан ч надад хамгийн таалагдсан бүтээлээ уг нийтлэлдээ бичихийг хүслээ.
Las meninas reborn in the night (Las meninas шөнөөр дахин төрсөн нь)
Японы орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн нэг гэрэл зурагчин, уран зураач Моримура Ясамусагийн “Las Meninas шөнөөр дахин төрсөн нь” хэмээх найман хэсэг бүтээл надад хамгийн их таалагдсан бүтээл байлаа. Испанийн алтан үеийн суут зураач Диего Валазкүйзмийн “Las Meninas (Охидын хүлээлт)” зургийг 360 жилийн дараа өөрийн нүдээр дахин амилуулж жаазнаас нь хөдөлгөсөн юм.

Las_Meninas_01
Las Meninas (Охидын хүлээлт) 1656, Diego Velazquez

 

1. Las meninas шөнөөр дахин төрсөн нь:
Та шөнөөр  музейд юу болдог гэж бодож байна? Хэрэв зурагнууд амь ордог бол яах вэ?

231.2016.1##S
Ясумаса Моримурагийн найман хэсэг бүтээлийн эхний фото зураг. Мадридийн Прадогийн музейн энгийн л нэг фото. Сайн ажиглавал зургийн төвд “Las Meninas” байна.
231.2016.2##S.jpg.505x449_q85
“Las meninas” шөнөөр дахин төрсөн нь II: Моримура Ясумаса уран зургийн өмнө зогсож байна. Сайн ажиглавал эхний фото дээрх байсан хажуу хоёр зургийг нь өөрчилжээ.
231.2016.3##S.jpg.505x449_q85
“Las meninas шөнөөр дахин төрсөн нь III”: Энэ удаа зураач Диего зурагнаас гарч харин Моримура хаалгаар орж ирж байна.
231.2016.4##S.jpg.505x447_q85
“Las meninas шөнөөр дахин төрсөн нь IV”: Гэнэт Диего болон охид зурагнаас амилан гарч ирж Моримурад эмэгтэй хувцас өмсгөн зурж байна.
231.2016.5##S.jpg.505x450_q85
“Las meninas шөнөөр дахин төрсөн нь V”: Жигтэй зүйлс үргэлжилсээр одоо бүүр бүх л хүний царай Моримура болон хувирч ганцхан Диего л хэвээр үлджээ. Сайн ажиглавал нохой хүртэл өөрчлөгдсөн байна.
231.2016.6##S.jpg.505x449_q85
Las meninas шөнөөр дахин төрсөн нь VI:  Жигтэй зураг хананд өлгөгдөж зургийн хажуу хоёр талд байсан хаан хатан хоёр зурагнаас гарч ирэн тэднийг ажиглан зогсож байна.

 

231.2016.7##S.jpg.505x449_q85
Las meninas шөнөөр дахин төрсөн нь VII
231.2016.8##S.jpg.505x449_q85 (1)
Las meninas шөнөөр дахин төрсөн нь VIII: Нар мандаж өглөө болоход бүхий л зураг жаазаа орхин одсон байлаа.  Яг яагаад юуны учир тэд орхин явсаныг үзэгч бүхэн өөрийн мэдрэмжээрээ мэдрэг гэсэндээ Моримура сүүлийн зурагтаа тайлбар хийгээгүй үлдээсэн биз ээ.

Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм аа. Нүдээ аниад л нээхэд намар болчихсон байх юм. Уг нийтлэлийг бичнэ гэж сар хагасын өмнө эхлүүлсэн хэрнээ одоо л нэг бүдэг бадаг дуусгаж байна. Одооноос урсан өнгөрч буй минут секунд бүрийг чадахаараа л  үр бүтээлтэй ашиглахыг хичээнэ ээ.
Хэдийгээр сар хагас өнгөрсөн хэдий ч уг зураг юуны учир миний сонирхлыг татсаныг одоо болтол ойлгоогүй л явна.

Хүмүүний амьдрал руу цаг хугацаа нэгэн л хэвээр урсдаг ч ,
Хүн бүр тэрхүү цаг хугацааг өөр өөрийн замаар туулдаг…(Ясунари Кавабата)
2017.03.18- 04.20
Б.Оюунболор, Сидней Австрали 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s