Мурад, Наталье хоёрын ертөнцөөр…

Амьдралынхаа ганц ч атугай хормыг зүгээр битгий өнгөрөө… Дурла, бүтээ, галзуу зүйлсийг турш бас зоригтой бай… Зүрх сэтгэлээ дэлхийд нээ мөн бид хоёртой нэгдэж амьдралынхаа хамгийн том гайхалтай аялалд гараарай… (Мурад Османн, Наталье Османн)

Оросын гэрэл зурагчин Мурад Османн ба түүний үзэсгэлэнт гэргий Наталие Османны “Намайг дага” хэмээх цуврал бүтээлүүдийг мэдэхгүй хүн бараг ховор болсон биз ээ. 2011 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй энэхүү цувралын шинэ зургийг тэсэн ядан хүлээдэг надаас өөр хүмүүс хаа сайгүй байдаг юм билээ.
Дэлхийн өнцөг булан бүрээр аялж, хамгийн үзэсгэлэнт гэх газар болгонд зураг авалт хийж, нислэг болон аяллын компаниуд, дэлхийн алдарт үнэт эдлэл, хувцас загварын том том брендүүд тэдний авах ганцхан зурганд хэдэн сая доллар төлдөг. Мэдээж зураг авалтанд бишгүй хугацаа зарцуулах хэдий ч бүх ажил дууссаны дараа очсон газар болгондоо хамгийн багадаа 7 хоног хүссэнээрээ амарч, зугаалах цаг гардаг гэсэн. Атаархмаар байгаа биз?

Murad-Osmann-Spain-Granada-2-web
Гранада 2 (Испани)
16114707_1220126784738469_4463682209398393918_n
Дубай
13435539_1040716546012828_5868705500556585222_n
Маракко

 

13343086_1036092016475281_5215005177822122726_n
Холи фестивал (Энэтхэг)
13235391_1023295804421569_7103028944998703686_o
Байгаль нуур

13002341_1002723079812175_7198396697099165503_o

Тибетан сүмийн өмнө Тибетан үндэстний хувцастай(Юуннан муж, Хятад)   

Бүтээлч хосууд маань аялсан газар бүрийнхээ тэмдэглэлийг блогтоо тасралтгүй нийтэлдэг. Наталье загварын тухай мэдээллүүдийг хүргэж Мурад өөрийн зураг авалтын тухай, камерны тохиргооноос эхлээд камер худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ гэх мэт гэрэл зураг сонирхогчдод хэрэгтэй мэдээлэл хүргэдэг юм билээ.
Миний хувьд тэдний бүтээл бүр дахин давтагдашгүй онцгой санагддаг. Зураг авалт болгон тухайн орныг илтгэх гайхалтай шинжийг агуулдаг болохоор бүтээлүүдийн үзэх маш их дуртай бас газар орны бага ч атугай мэдлэгтэй болдог юм шиг санагддаг шүү ❤
https://www.instagram.com/muradosmann/?hl=en -> надтай хамт тэднийг дагаарай!

11081213_804619792955839_1828129659446487472_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s