Миний намрын дурлал Килиан

brandintro-logo-bykillian

Хөл хөдөлгөөнт Сиднейн завгүй гудамжаар алхалж явахад хажуугаар минь сайхан үнэртэй хэн нэгэн өнгөрөхөд өөрийн эрхгүй  эргэн хардаг нь миний хэзээнээс ч юм тогтсон зуршил билээ. Сайхан үнэр нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч хүний сэтгэлд үргэлж тодоос тод мөр үлдээдэг тийм л нандин зүйл шиг санагддаг. Хамгийн анх 14 насны төрсөн өдрөөрөө нагац эгчээсээ Anna Sui`н жимсний үнэртэй сүрчиг бэлгэнд авч байснаасаа хойш үнэртэй усанд эргэлт буцалтгүй дурласан билээ. Миний үед дунд ангийн хүүхдүүд тэр болгон үнэртэй ус хэрэглэж мэддэггүй байсан болохоор найз охидууд үргэлж надаас жимс үнэртдэг гээд их л дуртай байдаг байв. Тэр үеэс хойш хэд хэдэн үнэртэй ус туршиж үзсэн ч сэтгэлд бүрэн нийцэх цорын ганц тэр сүрчигээ олохгүй байлаа. Энэ намар харин Kilian-ний үнэртэй усанд эргэлт буцалтгүй дурлаж байна даа.  Өдийг хүртэл Гүччигийн Гүйлтийгээс эхлээд  Коко Мадемуазель хүртэлх арав хүрэхгүй тооны олон нийтэд хэдийнээ танигдсан брендийн сүрчиг сонсож туршиж байснаас Kilian гэдэг нэрийг сонсолгүй явсан билээ. Уншигч та ч хараахан мэдээгүй бол энэхүү нийтлэлээс Kilian-ний ертөнцөөр бага ч атугай аялж түүний бүтээсэн хосгүй үнэртнүүдийг мэдээсэй гэж хүссэн юм.

Kilian Hennessy гэж хэн бэ?
Франц гэлтгүй дэлхий нийтэд тархсан томоохон тансаг зэрэглэлийн брендүүдийг эзэмшигч групп болох LVMH (Louis Vuitton.Moet Hennessy) группийн тав дахь өв залгамжлагч, 252 жилийн түүхтэй Hennessy брендийг эзэмшигч тэрээр багаасаа өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшиж бизнесийн ухаанд шамдан суралцаж байжээ. Өвөг эцгээсээ дамжин ирсэн бизнесийг амжилттай явуулахын зэрэгцээ 2007 онд өөрийн нэрийн Kilian үнэртний ордонг байгуулж өдгөө 10 жилийн ой нь тохиох гэж байна. Сүрчиг бүхнээ үнэртний мастерууд болох Calice Becker, Sidonie Lancesseur, Alberto Morillas, Christian Provenzano, Fabrice Pellegrin болон Dorothee Piot-той хамтран дээд зэрэглэлийн тансаг ноотоор хийдэг билээ. Kilian бренд өдгөө 54 төрлийн тансаг зэрэглэлийн үнэртнүүдээс тогтож байна.

kilian_hennessy
Kilian Hennessy

Үнэртэн бүр өөрийн гэсэн онцгой үнэр, хүний сэтгэлийг хөглөх нооттой байдаг байх. Ийнхүү миний сэтгэлийг хөглөсөн Kilian-ний гурван сүрчигийг танилцуулж байна.

1. Vodka on the Rocks (Асган дээрх шарз)
Нэр нь хэдий жигтэй ч гэсэн үнэр нь бол тасархай шүү!
Кристиан Диорийн J`Adore  эхлээд Balmain-ний Vent Vert-ийн ноотыг бичсэн орос гаралтай франц сүрчиг бүтээгч Calice Backer-тэй 2016 онд хамтран гаргасан “Асган дээрх шарз” үнэртэн миний сэтгэл зүрхийг энэ сар үнэхээр байлдан дагуулж байна. Хэдий бага зэрэг эршүүд үнэртэй unisex зориулалттай ч надад төгс тохирох үнэртэн шиг санагдаж байгаа. Намайг энэ усыг олж нээгээгүй байхад минь энэ сүрчигийг түрхсэн залуу хажуугаар өнгөрсөн бол би лавтайяа дурлах байсан байх.

14567508_10153907141191074_3108538206071138883_o
Килианий сүрчигнүүдийн нэг онцлог нь сүрчиг бүхэн өөрийн давтагдашгүй гоёмсог хайрцагтай ирдэг нь билээ.

2. Love by Kilian (Хайр)
2007 онд гаргасан хайр хэмээх нэртэй бүсгүйчүүдэд зориулсан тус үнэртэн нь ялдамхан цөөлөн үнэртэй. Сарнай цэцэг, удвал цэцэг болон жасминий гол нооттой “Хайр” үнэртэн эмэгтэй хүний төрөлхийн ялдам нандин чанарыг мэдрүүлэв гэлтэй.
14725642_10153968974161074_9080790271725549464_n

3. Good girl gone bad (2007)
Зөрж өнгөрсөн залуу болгоны зүрхийг суга татахад бэлэн муу охины үнэртэн. Ялдамхан гэхдээ сэнгэнэсэн. Лаврын навч сарнайн дэлбээн хольцтой тансаг сүрчигийг нэг туршаад үзээрэй. Танд л лав таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

by kilian good girl gone bad

Килиан бренд үнэ цэнээ хадгалахын тулд нэг төрлийн сүрчигээс цөөхөн тоотой гаргадгаас гадна зарим тохиолдолд зөвхөн нэг бүс нутагт эсвэл улсад зориулан бүтээдэг юм билээ. Жишээ нь: 2014 оны Валентиний баярын өдөрт зориулж Килиан компани зөвхөн Оросын холбооны улсын хэрэглэгчиддээ зориулж “The art of Love” хэмээх цуглуулга гаргасан бөгөөд үнэртэнд дурлагчид зөвхөн Оросоос очиж авах боломжтой юм . Мөн та Килианий үнэртэнг өөрийнх нь boutique эс бөгөөс дэлхийн хэмжээний тансаг брендийн дэлгүүр болох Английн Харродс, Австралийн Харролдсоос авах боломжтой юм. Хэрэв би Австрали улсын Сидней хот дахь Харролдс дэлгүүрт ажилдаггүй байсан бол өдийд Килианий үнэртэнг мэдэлгүй явж байх байсан биз.

Kilian_1
Килианий нэрийн boutique Франц улсын Парис хотноо

 

lh_14_oct19__harrods14.jpg
Английн Харродс дэлгүүр дахь Килианий салбар

2017.06.12
Б.Оюунболор- Сидней хот ❤

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s